Тавтай морилно уу!

Сургалт

2012-03-26, 15:17

Шалгалтын хуудас бөглөх тухай

Шалгалтын дэвтэр гэж юу вэ?

Шалгалтын дэвтэр гэдэг нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавартай, А4 хэмжээтэй, 4-8 хуудас материал байх юм. Даалгаварууд нь хоёр төрлийн буюу сонгох, нөхөх хэлбэртэй байна.

Нэг шалгатын үргэлжлэх хугацаа 80 минут байх бөгөөд даалгавар бүр өөр өөр оноотой байх юм байна.

Хариултын хуудас гэж юу вэ?

Харин хариултын хуудас гэдэг нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай хуудас юм. Уг хариултын хуудсыг тусгай программ хангамж ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтанд хүний оролцоо орохгүй  гэнэ.

Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлийг анхаарах ёстой.

· Сонгох хариулттай даалгаваруудаас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаварын дугаараар нь будаж тэмдэглэнэ.  

· Нөхөх хариулттай даалгаварыг гүйцэтгэхдээ тухайн даалгаварын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглэнэ.

· Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглана.

· Хариултыг тэмдэглэхдээ будах талбайгаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх ёстой.

· Хэрэв хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно.

· Шалгалтын хуудсан дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд хариуг зөвөөр тооцохгүй. Учир нь хариултын хуудсыг л машинаар уншуулж дүнг гаргах бөгөөд шалгалтын дэвтэр нь сурагчид өөрт нь үлдэх юм.

Гэрээний хуудас гэж юу вэ?

Гэрээний хуудас гэдэг нь тухайн сурагчийн зураг болон товч мэдээллийг агуулсан шалтгалтад орсныг гэрчлэх хуудас юм. Уг хуудсан дээр сурагчийн мэдээллээс гадна шалгалтын танхимд мөрдөх дүрэм, зөвлөгөө байх бөгөөд уг хуудсан дээр сурагч гарын үсэг зурж баталгаажуулах ёстой аж.

Шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлдсэн хос баганан кодыг сурагч дугтуйнаас өөрөө сонгон авч, уг кодыг хариултын хуудас болон гэрээний хуудасны код наах хэсэгт дундуур нь таслан наах ёстой гэнэ. Баганан кодтой гэрээний болон хариултын хуудсыг тус тусад нь дугтуйлан битүүмжлэх юм байна.

Шалгалтад хэрхэн бэлтгэх вэ?

Шалгалтгад бэлтгэхдээ ямар нэгэн гарын авлага, сурах бичгийг дагнан ашиглах шаадлагагүй бөгөөд хэн нэгний зохиосон номноос даалгавар авахгүй аж. Тиймээс өөрийн сонгосон сурах бичиг, гарын авлагаа ашиглан дунд сургуульд суралцсан хугацаандаа заалгасан хичээлийн агуулгыг сэргээж, багш нарынхаа заавар зөвлөгөөний дагуу бэлтгэх юм байна.


Шалгалтын дэвтэр гэж юу вэ? Шалгалтын дэвтэр гэдэг нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавартай, А4 хэмжээтэй, 4-8 хуудас материал байх юм. Даалгаварууд нь хоёр төрлийн буюу сонгох, нөхөх хэлбэртэй байна. Нэг шалгатын үргэлжлэх хугацаа 80 минут байх бөгөөд даалгавар бүр өөр өөр оноотой байх юм байна. Хариултын хуудас гэж юу вэ? Харин хариултын хуудас гэдэг нь тусгайлан бэлдсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай хуудас юм. Уг хариултын хуудсыг тусгай программ хангамж ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтанд хүний оролцоо орохгүй гэнэ. Хариултын хуудсыг бөглөхдөө дараах зүйлийг анхаарах ёстой. · Сонгох хариулттай даалгаваруудаас зөвхөн нэгийг сонгож, хариултын хуудсан дээрх даалгаварын дугаараар нь будаж тэмдэглэнэ. · Нөхөх хариулттай даалгаварыг гүйцэтгэхдээ тухайн даалгаварын дугаар бүхий тусгай хэсэгт өөрийн гаргасан хариугаа будаж тэмдэглэнэ. · Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал ашиглана. · Хариултыг тэмдэглэхдээ будах талбайгаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх ёстой. · Хэрэв хариултын хуудсан дээр зааснаас өөр тэмдэглэгээ хийх буюу давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно. · Шалгалтын хуудсан дээр зөв хариуг тэмдэглэсэн боловч хариултын хуудсан дээрээ хариугаа тэмдэглээгүй тохиолдолд хариуг зөвөөр тооцохгүй. Учир нь хариултын хуудсыг л машинаар уншуулж дүнг гаргах бөгөөд шалгалтын дэвтэр нь сурагчид өөрт нь үлдэх юм. Гэрээний хуудас гэж юу вэ? Гэрээний хуудас гэдэг нь тухайн сурагчийн зураг болон товч мэдээллийг агуулсан шалтгалтад орсныг гэрчлэх хуудас юм. Уг хуудсан дээр сурагчийн мэдээллээс гадна шалгалтын танхимд мөрдөх дүрэм, зөвлөгөө байх бөгөөд уг хуудсан дээр сурагч гарын үсэг зурж баталгаажуулах ёстой аж. Шалгалтын хугацаа дууссаны дараа тусгайлан бэлдсэн хос баганан кодыг сурагч дугтуйнаас өөрөө сонгон авч, уг кодыг хариултын хуудас болон гэрээний хуудасны код наах хэсэгт дундуур нь таслан наах ёстой гэнэ. Баганан кодтой гэрээний болон хариултын хуудсыг тус тусад нь дугтуйлан битүүмжлэх юм байна. Шалгалтад хэрхэн бэлтгэх вэ? Шалгалтгад бэлтгэхдээ ямар нэгэн гарын авлага, сурах бичгийг дагнан ашиглах шаадлагагүй бөгөөд хэн нэгний зохиосон номноос даалгавар авахгүй аж. Тиймээс өөрийн сонгосон сурах бичиг, гарын авлагаа ашиглан дунд сургуульд суралцсан хугацаандаа заалгасан хичээлийн агуулгыг сэргээж, багш нарынхаа заавар зөвлөгөөний дагуу бэлтгэх юм байна.

Илгээх | 1035 хүн уншсан | Бичсэн: хими

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

(гарчиггүй)

...

Aтомын бүтэц электрон байгууламж

энд дарж үзнэ  үүView more PowerPoint from poags25...

Цахилгаан химийн процесс

Цахилгаан химийн процесс222.odp ...

Шалгалтын хуудас бөглөх тухай

Шалгалтын дэвтэр гэж юу вэ? Шалгалтын дэвтэр гэдэг нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавартай...

Химиин сорил

Himi 2 View more documents from tsedevee ...

Атомын бүтэц хэрэглэгпэхүүн

энд дарна уу...

Судалгаа

Энд дарж судалгаа бөглөнө үү...

ЕШ ын хуваарь

/home/bht-17/Documents/ЭЕШ ийн хуваарь.odt...

halogen

галогены элементүүд View more presentations from Huuhee ...

хичээл

file:///media/HUUHEE/%D1%86%D0%B0%D1%85%D0%B8%D0%BC%20%D1%85%D0%B8%D0%BC%D0%B811.odp...

Химийн тест

end darj test boglo...

х

Баярын мэнд хүргэе...

замын үүд

...

(гарчиггүй)

http://dc153.4shared.com/img/Xf6EGE9x/s3/%D0%90%D0%BD%D0%B3%D0%B8%D1%80%D0%BC%D0%B0%D0%B0_%D0%93.JPG...

сургуулийн бүжгийн аварга

Ц.Номинцэцэг нь 2010 оны ангийн оны тэргүүний сурагч ,аймгийн англихэлний олимпиадын 3-р байрны шагн...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 32765 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax